Энэтхэгт антирекорд тогтоолоо

Энэтхэгийн эрх баригчид пүрэв гарагт "Сүүлийн 24 цагт хамгийн олон хүн коронавирусээр нас барж, антирекорд тогтоолоо" гэж мэдэгдэв. Сүүлийн 24 цагт COVID-19-өөр 3 600-гаад өвчтөн нас барсан нь өмнөх өдрийнхөөс 350-иар нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин Олон улсын хамтын нийгэмлэг агааржуулалтын аппарат, тоног төхөөрөмж, эмнэлгийн ороор туслахаар бэлдэж байна.                                    
Вакцинжуулалтын кампанит ажил нэлээд эрчимтэй явагдаж буй ч халдварын өсөлттэй эн зэрэгцэж чадахгүй байгаа нь мэдээж. Түүнчлэн 1,3 тэрбум илүү хүн амтай Энэтхэгээс гадаадын иргэд коронавирусээс айсандаа олноороо гарч байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ