С.Ганбаатар:МАН-аас бусад бүх сөрөг хүчнүүд нийлж, нэгдэж хамтарч ажиллах шаардлагатай байна

 УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр МАХН-аас гарахаа мэдэгдсэн тэрбээр дөнгөж сая АН-ын гишүүнээр элслээ.Энэ талаар УИХ-ын гишүүн АН-ын даргын сунгаанд ялалт байгуулаад байгаа О.Цогтгэрэл дөнгөж сая танилцууллаа.
    Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар Энэ үеэрээ тэрээр: "Та биднийг нэгтгэдэг нэг том дайсан цаана чинь байна аа. Та биднийг нэгтгэдэг нэг том эрх ашиг монгол оронд байна. Уул уурхайн баялаг, тэр дундаа монголын ард түмний, төрийн өмч Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт гэсэн монголын ард түмний өмч баялаг дээр сандайлж суучхаад, ханаж цадахгүйгээр, монголыг ард түмний ажлын байртай болох, сайхан амьдрах боломжийг хулгай хийж байгаа бүлэглэл өнөөдөр эрх барьж байна. Энэ уул уурхайн дээрэмчдийг зогсоохгүй бол монгол орон цаашдаа хүнд байдалд орох нь байна.        
   Миний хувьд 17 жил тэмцэж ирлээ. Монголын ард түмэн намайг хайрладаг. Сайн тэмцэгч гэж урам өгдөг. Одоо сайн тэмцэгч гэдэг хангалттай биш ээ. Сайн ялагч байх ёстой.  Сайн үр дүнг ард түмэнд авчрах шаардлагатай байгаа. Үүний төлөө МАН буюу эрх баригчаас бусад бүх сөрөг хүчнүүд нийлж, нэгдэж хамтарч ажиллах шаардлагатай байгаа. Үүний тулд би энэхүү сонголтыг хийлээ. Оюутолгой дээр сүүлийн хэдэн сар монголын ард түмэн, эрх баригчдаас бусад нь нэгдэж, хамтарч ажилласан учраас үр дүн гарсан. Засгийн газрын Ерөнхий сайд, Ерөнхий сайд шиг шийдвэр гаргаж, дөнгөж өнөөдөр Нью-Иорк, Лондонгын шүүхэд оюутолгойн хариу сөрөг нэхэмжлэлийг монголын ард түмний эрх ашгийг хамгаалахаар маш сайн сөрөг нэхэмжлэл гаргаж чадлаа. Үүнд засгийн газарт шаардаж, шахаж, учирлаж гуйж, талбай дээр өлсөж даарч зогссон олон монгол ахан дүүс маань хамтдаа ажилласан. Бид одоо хамтрах шаардлагатай байна. Та биднийг нэгтгэдэг нэг том, уул уурхай сандайлаад  суучихсан эрх баригч бүлэглэлийг байранд нь тавих шаардлагатай байна.       
    Ерөнхийлөгчийн сонгуульд ялчихсан юм шиг сэрүүн зүүдлээд явж байгаа МАН-ын удирдлагуудаа ард түмний сонголтоор ялалт авчирдаг болохоос биш луйвар, хулгай дээрмээр ялалтыг авдаггүй юм аа. Ард түмнээс гуйж авдаг юм. Мөнгөөр, албан тушаалаар зодож авдаггүй юм. Ерөнхийлөгчийн сонгуулиар энэ уул уурхайн баялгыг дээрэмдсэн эрх баригчдыг хазаарлах хэрэгтэй байна.       2024 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас бусад сөрөг хүчнүүд нэгдэж, хамтарч ялалт байгуулснаараа монголын ирээдүй гэрэл гэгээтэй болно. Үүнийг монголын ард түмэн хүсэж байгаа. Бидэнд найдаж, итгэж хүлээж байгаа. Бид хамтдаа ялна.” гэв.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ