УИХ-ын дарга Ц.Анандбазар гишүүний асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх үүрэг өгөв

УИХ-ын дарга Г.Занданшатар Ц.Анандбазарын нэр холбогдсон асуудлыг байнгын хороогоороо авч хэлэлцэх үүргийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэд өгсөн тухай парламентын пэйжээр мэдээлэв. 

Энд мэдээлснээр уг асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулан, олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж УИХ-ын дарга үзэж байна гэжээ. 

УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой гэмт үйлдлийн талаарх мэдээллийг иргэн Б.Сүндэръяа хуулийн байгууллагад өгсөн. Цагдаагийн байгууллагаас иргэний өгсөн мэдээллийн хүрээнд асуудлыг шалгаж буй.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ