Оросууд В.Путины хөргийг мөнгөн дэвсгэрт дээрээ залахыг хүсэж байна

 Мөнгөн дэвсгэртийнхээ дүр төрхийг оросууд өндрөөр үнэлжээ. "Олон нийтийн санал бодол" сангаас хийсэн судалгаагаар оролцогчдын 70 хувь нь дотоодын үнэт цаасны харагдах байдалд дуртай байгаагаа илэрхийллээ. Харин таван хувь нь эсрэгээр санал өгч, үлдсэн буюу 25 хувь нь "мэдэхгүй" гэв.                                   
 Санал асуулгын үеэр оросуудын 40 хувь нь Төв банк үнэт цаасныхаа загварыг өөрчлөх гэж буйг анх сонссон бол 41 хувь нь хотуудыг солих санааг үл тоомсорлож, 35 хувь нь сөрөг, 20 хувь нь эерэг санал өгсөн байна.                                        
Дашрамд дурдахад мөнгөн дэвсгэр дээрх хотуудын зургийг хүмүүсийн хөргөөр солих тохиолдолд  судалгаанд оролцогчдын 11 хувь ерөнхийлөгч Владимир Путины, арван хувь нь сансрын нисэгч Юрий Гагарины, есөн хувь нь зохиолч Александр Сергеевич Пушкин, найман хувь нь дарангуйлагч Иосиф Сталин, дөрвөн хувь нь эзэн хаан нэгдүгээрПетрийг сонгожээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ