0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эцэгт тэтгэмж олгох хуулийн төслийг хэлэлцлээ
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Үндсэн хуулийн цэц өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх асуудлыг хэлэлцэээд Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэжээ.
Тодруулбал, тус хуулиар өөрийн төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эхэд, хүүхэд асарсны тэтгэмж олгохоор заасан. Энэ нь ижил нөхцөлд хүүхдээ асарч байгаа эцгийн дээрх тэтгэмж авах боломжийг хязгаарлаж байна. Өөрөөр хэлбэл, хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд хүйсээр шалтгаалсан ялгамжтай байдлыг бий болгосон гэж Үндсэн хуулийн цэцийн гишүүд үзжээ. УИХ дахь хоёр байнгын хороо Цэцийн дүгнэлтийг хүлээн авсан билээ.
Цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан хуулийн төслийг боловсруулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ