АН-ын асуудлыг Дээд шүүх хэлэлцэж байна
Товчлосон ёсоор Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болж байна. Энэхүү хуралдаанд хэд хэдэн асуудал багтсан бөгөөд түүний дотор хоёр хуваагдаад буй Ардчилсан намаас ирүүлсэн хүсэлтүүд, Иргэний зориг ногоон намын хүсэлт, Ард түмнээ хайрлая намын хүсэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэх юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.8-д улс төрийн намын бүртгэл хөтлөх бүрэн эрхийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд олгосны дагуу тус хуралдаанаар зарим намуудын бүртгэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Эдгээр намын хуулийн этгээдийн өөрчлөлтийг бүргүүлэхийг хэлцэх юм. Яг одоо Улсын дээд шүүх Ардчилсан намын асуудлыг хэлэлцэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ