Чехийн ерөнхий сайд Словакад талархав
Слрвак улс ОХУ-ын гурван дипломатчийг эх орноосоо хөөн гаргасан аж. Энэ талаар Чехийн ерөнхий сайд Андрей Бабиш твиттер хуудсандаа пүрэв гарагт жиргэжээ. Тэрээр "Словакын ерөнхий сайд Эдуард Хегер ОХУ-ын гурван дипломатчийг улсаасаа хөөн гаргаснаа надад утсаар мэдэгдлээ. Братиславт талархал илэрхийлье" гэж бичсэн байна. Мөн "Словак манай оронтой эв санааны нэгдлийн тэмдэг болгон Оросын гурван дипломатчийг хөөн гаргаж буйгаа ерөнхий сайд Эдуард Хегер утсаар мэдэгдсэн. Маш их баярлалаа. Бид Словакын энэ жинтэй дохио, байх суурийг үнэхээр үнэлж байна" гэж онцлов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ