Эверестийн баазад коронавирусийн халдварын анхны тохиолдол илэрлээ

     Эверестийн уулчдын баазад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгджээ. Эхэндээ өвчтөнг өндөртэй холбоотой уушгины хаван туссан гэж таамаглаж байсан аж. Түүнийг нисдэг тэргээр Катманду дахь эмнэлэгт нүүлгэн шилжүүлээд, коронавирусийн шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарсан байна. Ингэснээр экспедицүүд баазад хорио цээр тогтоож эхлэв.                                                       
Коронавирусийн халдвар, уушгины өндөр хавангийн нийтлэг шинж тэмдгүүд нь ханиалгах, хоолны дуршил буурах, амьсгал давчдах зэрэг юм. Өмнө нь Балбын эрх баригчид Эверестэд нэвтрэх боломжийг хааж байсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ