Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхтэй эсэхийг шийдэх санал хураалтад АН-ын бүлэг оролцсонгүй

УИХ дахь АН-ын бүлэг Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг батлах эсэх талаарх санал хураалтад оролцохоос татгалзав. 

АН-ын бүлэг тухайн асуудлаар өнөөдөр хоёр удаагийн буюу тав болон нэг цагийн завсарлага авсан юм. 

Ингээд завсарлагын хугацаа дуусаж, дүгнэлтийг хэлэлцэх үеэр санал хураалтад оролцсонгүй. 

Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргасан билээ. Холбогдох байнгын хороодоор уг дүгнэлтийг хэлэлцээд хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн. Иймээс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг батлах санал хураалт явуулж, гишүүдийн олонх дэмжсэн юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ