Өнөөдөр олон улсын эх дэлхийн өдөр
Жил бүрийн 4-р сарын 22-нд дэлхийн 195 орон даяар эх дэлхийн өдрийг тэмдэглэдэг. Энэ өдөр нь эх болсон дэлхий ертөнцийн байгаль орчны тэнцвэртэй байдалд анхаарлаа хандуулах өдөр юм.
Анх 1970 онд зохион байгуулагдаж байсан энэхүү өдрийн санаачлагыг 1969 оны ЮНЕСКО-ийн хурал дээр энхтайвны төлөө тэмцэгч Жон Макконел гаргаж байжээ. Түүний санаачилгыг Америкийн сенатор Нелсон дэмжиж 4-р сарын 22-нд байгаль орчны талаархи ойлголт өгөх сургалт зохиохоор болсон нь “Дэлхийн өдөр” нэртэй байсан аж.
Энэ өдөр хийгдсэн хамгийн том бичиг баримт нь 2015 онд 195 орны төрийн тэргүүдийн батласан Парисын тунхагийг /COP21/ 2016 оны “Эх дэлхийн өдөр”-өөр баталсан явдал бөгөөд энэхүү гэрээнд 120 гаруй улс нэгджээ.
Эх дэлхийн өдөр нь ганц өдрийн арга хэмжээ бус байгаль орчны өөрчлөлтөнд анхаарлаа хандуулах, эх дэлхийгээ хайрлахад долоо хоног түүнээс ч олон өдрийн компанит ажил болон өрнөдөг.
Дэлхийн өдрийн анхны цохицуулагч Денис Хейс хэлэхдээ “1969 оны 01-р сарын 28-нд Калифорнийн Санта Барбарад гарсан "Union Oil Platform A" компанийн худгийн дэлбэрэлтээс болж 800 хавтгай дөрвөлжин миль далай газрын тосонд хучигдан, 10,000 гаруй далайн ургамал, далайн хав, далайн гахай, далайн арслан үхсэнийг Висконсон мужийн сенатор Нелсон онгоцоор нисч байгаад харсан нь эх дэлхийн өдөртэй болоход ихээхэн түлхэц болсон” гэж хэлжээ.
Жил болгон өөр уриа өөр асуудал дэвшүүлдэг энэ өдөр 2021 онд Restore Our Earth буюу “Бидний дэлхийг сэргээж өг” гэсэн уриан дор дэлхийн байгаль хамгаалагчид нэгджээ.
2021 оны эх дэлхийн өдөр нь 3 өдрийн үйл ажиллагаа бөгөөд эхний өдөр 4 сарын 20ны өдрийн 14:30 /Монголд 4 сарын 21ны үүрийн 2:30/ минутанд залуучуудаас бүрдсэн байгаль хамгаалагч байгуулагууд болон алдартай залуу байгаль хамгаалагч нар болох Грета Тунберг/Greta Thunberg/, Александрия Виласеньор/ Alexandria Villaseñor/, Лициприя Кангужам / Licypriya Kangujam/ нартай хамтарч уулзалт зохион байгуулжээ. Тэгээд өдрийн 19:00 цагт /Монголд 4 сарын 21ны өглөөний 07:00 цагт/ Хип Хоп Каукус байгуулгынхан “Бид амьсгалах болно” /We Shall Breath/ гэх онлайн уулзалт хийсэн байна.
Харин хоёр дахь өдөр 4 сарын 21-ны өглөөний 07:00 цагт дэлхийн бүх орны 32 багш нарыг төлөөлөн Олон улсын боловсрол /Education International/ гэх байгууллага “Гаригын төлөө заах: Дэлхийн боловсролын уулзалт” /“Teach for the Planet: Global Education Summit”/ хийсэн байна.
Өнөөдөр буюу 4 сарын 22ны 12:00 цагт /Монголд 4 сарын 23ны 00:00/ www.earthday.org дээр онлайн шоу хийхээр болжээ. Уг шоу нь шинээр гарч ирж байгаа санаа, байгаль хамгаалалд орсон өөрчлөлт, байгаль хамгаалалтай холбоотой урлагын үзүүлбэр, байгаль нөхөн сэргээх технологи, дахин моджуулах аян болон хэр үр дүнтэй явж байгааг, байгаль орчныг цэвэрлэсэн төслүүдйн тайлан зэргийг үзүүлэх болно.
Дэлхийн удирдагчид, ашгын бус байгууллагууд, томоохон үйлдвэрүүдийн эзэд, дуучид, бүжигчид,
сайн дурын ажилчид гээд бид бүгдээрээ хамтдаа ажиллаж илүү сайхан ирээдүйг бий болгох болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ