Өнгөрсөн долоо хоногт хамгийн олон хүн COVID-19-өөр халдварлажээ

    "Өнгөрсөн долоо хоногт COVID-19-өөр халдварласан тохиолдол 5,2 сая бүртгэгдсэн нь цар тахал эхэлснээс хойш хамгийн олон хүн өвчилсөн долоо хоног байлаа" гэж ДЭМБ-ын Онцгой байдлын хэлтсийн техникийн багийн ахлагч Мария Ван Керкхове мэдээллээ. Түүний мэдэгдсэнээр хэд хэдэн оронд халдварлагчдын насны ангилалд өөрчлөлт гарчээ. Мөн коронавирусийн шинэ омог ялангуяа B117 үүсэх нь шинэ халдварын тоог нэмэгдүүлэхэд ихээхэн нөлөөлж байгаа аж. Залуус эмнэлэгт хэвтэх нь ихэссэн бол хүүхдүүд коронавирусийн хүнд хэлбэрт өртөх нь бага байгаа гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ