Чадын ерөнхийлөгч босогчдын суманд оногдож , шархаа даасангүй
Дашрамд хэлэхэд дөрөвдүгээр сарын 11-нд болсон ерөнхийлөгчийн сонгуульд маршал Идрисс Деби Итно 79,32 хувийн саналаар ялж, зургаа дахиа улиран сонгогдсон юм. Өнгөрсөн бямба гарагт буюу энэ сарын 17-нд "Өөрчлөлт шинэчлэлтийн фронт"-ын босогчдын хүч Ливи дэх баазаасаа Чад руу довтолсон бол засгийн газар нь нийслэлээсээ хойш 300 км-т бсогчдын гол хүчийг устгасан байна. Гэсэн ч мөргөлдөөн үргэлжилсээр.
Ерөнхийлөгч, маршал Идрисс Деби Итно босогчдыг саармагжуулах ажиллагааг биечлэн удирдаж байсан ба авсан шархнаасаа болж дөрөвдүгээр сарын 20-нд таалал төгсчээ. Цэргийнхэн 18 сарын хугацаанд улсаа удирдахаа мэдэгдсэн аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ