ЗГ халдварын бүсэд ажиллаж буй албан хаагчдад олгох урамшууллын зардлыг хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит өнөөдрийн хуралдаанаар:
Өнөөдөр коронавируст халдварын бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, төрийн байгууллагын ажилтан, алба хаагчдад олгох урамшууллын зардлыг батлах юм байна.
Мөн “Оюу Толгой” ХХК-ийн нэхэмжлэлээр Лондоны Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл гаргах талаар хэлэлцэх ажээ.
Үүнээс гадна
- Коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ
- Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааны явц
- Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах арга хэмжээний тухай зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэх жагсаалтад багтжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ