"Ерөнхий прокурорын дүгнэлтийг шүүхээр хэлэлцсэний дараа Т.Чимгээ нарыг суллах эсэх нь шийдвэрлэгдэнэ"

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт хилсээр хоригдсон гэгдээд буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах гэж байна гэх мэдээлэл түгээд байна.

Энэ талаар УЕПГ-аас тодруулахад "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулахаар  Улсын Ерөнхий прокурор дүгнэлт бичиж хяналтын шатны шүүхэд хүргүүлсэн.

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах тухай дүгнэлтийг хүлээн авсан шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан шийдвэрүүдийн аль нэгийг гаргаж шийдвэрлэнэ. Үүний дараагаар Т.Чимгээ нарыг суллах эсэх асуудал нь шийдвэрлэгдэнэ" хэмээн тайлбарлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ