Хунтайж Филиппийг Винзор дахь Гэгээн Жоржийн сүмд оршуулав

   Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизабетийн хань, хунтайж Филипп агсныг Лондоны ойролцоох Винзор цайз дахь Гэгээн Жоржийн сүмд оршуулжээ. Дөрөвдүгээр сарын 9-нд 99 насандаа таалал төгссөн түүнийг оршуулах ёслолыг Британийн томоохон телевизийн сувгууд шууд дамжуулсан аж. Энэ сүмд хатан хаан хоёрдугаар Элизабетийн аав зургадугаар Жорж (1895-1952), хунтайж Филиппийн дүү, гүнж Маргарет (1930-2002) нарын шарил байдаг юм.
No description available.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ