Дэлхийн тойрог замд зургаан сар ажилласан сансрын нисэгчид амжилттай газардлаа
Дэлхийн тойрог замд зургаан сар ажилласан Оросын хоёр, АНУ-ын нэг сансрын нисгэгч өчигдөр буюу Бямба гарагт амжилттай газарджээ.
Тэд 2020 оны аравдугаар сарын 14-ний өдөр Союз МС-17 хөлгөөр хөөрч, дэлхийг 2,960 удаа тойрохдоо шинжлэх ухааны олон тооны туршилтуудыг гүйцэтгэсэн юм.
Казахстаны Жезказганд газардсан сансрын нисгэгчдийг Оросын эрэн хайх баг олсны дараа капсулаас эхлээд багийн ахлагч Сергей Рыжиков, дараа нь Кэйт Рубинс, Сергей Кудь-Сверчков нар гарч иржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ