Өнөөдөр Зөвлөлтийн L-3 шумбагч онгоц дүрвэгсдийн Goya хөлөг онгоцыг сөнөөсөн өдөр

   1945 оны 04-р сарын 16-нд Зөвлөлтийн шумбагч L-3 онгоц Германий дүрвэгчид болон цэргүүд тээвэрлэж явсан Goya хөлгийг сөнөөснөөр 7000 орчим зорчигч нас барж дэлхийн 
2-р дайны үед гарсан далайн хамгийн том хохирлын нэг болжээ.  
   Гояа тээврийн усан онгоц анх Норвегид 1940 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд Бүтэн нэр нь Франциско де Гояа /Francisco de Goya/ юм байна. Энэ нэр нь 18-19-р зуунд амьдарч байсан Испанийн алдарт зураачийн нэр. Германууд Норвегийг эзэлснээр цэрэг армийн үйлчилгээнд зүтгэх болжээ.  
  Дэлхийн 2-р дайны төгсгөлд Зүүн европын орнуудаас Германы иргэд болон Вермахын цэргүүдийг Балтын тэнгисээр дамжуулан Германд авчирах  Ханнибал /Operation Hannibal/ ажиллагаанд оролцож байх үед уг сүйрэл болсон байна.  Гойяа нь 146 метр урт, 17,4 метр өргөн ачааны зориулалтын онгоц байсан бөгөөд ахмад Плюннецке /Plünnecke/ хамгийн сүүлд удирдаж байв.  
    1945 оны 04 сарын 16-нд Гойяа хөлөг Польшийн Готенхафен /Gotenhafen/ /Одоогийн Гдиня/ хотоос Балтын тэнгисээр дамжин Германы Киел /Kiel/ хотруу явж байв. Ханнибал ажиллагаанд оролцож байсан 1000 гаруй онгоцноос дөрвөн ч жижиг онгоц хамт явж байсан бөгөөд багийн 850 хүний л багтаамжтай уг онгоцон дээр тухайн үед 200 цэргийнхнийг багтаасан 7000 орчим зүүн европоос дүрвэгч иргэд суусан байжээ.  Боомтоос гараад дөрвөн цагийн дараа Хэйл хойгийн /Hel Peninsula/ өмнөд хэсэгт явах үед нь Зөвлөлтийн бөмбөгдөгчид довтолсон бөгөөд нэг бөмбөг Гойяаг оносон боловч хохирол тийм ч аюултай байсангүй. 
   Тэднийг Хэйл хойгийг өнгөрөөд Гданскийн буланруу /Gdansk Bay/ орох үед тэднийг Зөвлөлтийн шумбагч, пуужин зөөгч L-3 хөлөг харсан байна. Хэдийгээр Гойяа шумбагч онгоцноос хурдан байсан боловч хамт явсан нэг жижиг хөлгийн моторт гэмтэл гарсан тул 20 минут зогсож хүлээх хэрэгтэй болсон байна. Ингээд орон нутгийн цагаар шөнө дунд болохоос 4 минутын өмнө Зөвлөлтийн L-3 шумбагчийн ахмад Владимир Коновалов /Vladimir Konovalov/ тэдний зүгт 4 пуужин харвах тушаал өгсөн байна. Хоёр нь Гойяаг онож, нэг нь хамт явсан жижиг онгоцыг сөнөөж, дөрөв дэх нь агаарт гарч дэлбэрснээс маш их утаа, гал гаргав. Унтаж байсан дүрвэгсдийн хөлгийг оносон пуужингууд хоромхон зуур хөлгийг хоёр хувааж хөлөг дөрвөн минутын дотор живснээр шөнө дунд гэхэд мянга мянган хүн хэвтэж байсан газраа  мөнх бусыг үзүүлжээ. 
   Хөлөг ойролцоогоор 76 метрийн гүнд живсэн бөгөөд зорчигчдын ихэнхи нь хөлөгтэй хамт живсэн, харин цөөнгүй хүмүүс Балтийн тэнгисийн мөстэй хүйтэн усанд осгож үхсэн байна.  
   Хөлөг дээр байсан зорчигчдийн тоо баталгаагүй бөгөөд зарим эх сурвалжууд 6000 гаруй гэдэг бол зарим нь 7,200 байсан гэж үздэг. Ханнибал ажиллагааны үед амь дүйн зугтаж байгаа хүмүүс ямар ч эмх журамгүйгээр хөлгийн хоосон зай болгонд сууцгааж байсан бөгөөд ямартай ч нас барсан хүмүүсийн тоог 6000-7000 гэж үздэг тул Велгельм Густлопийн /Wilhelm Gustloff/ /9600 хүн нас барсан/ сүйрлийн дараах том хохирол болжээ.  
   Амьд хүмүүсийн тоо ч баталгаагүй хамгийн бодитой нь 182 хүн /178 цэрэг (хөлгийн гишүүд ороод), 4 дүрвэгч/ аврагдсанаас 9 нь удалгүй нас баржээ.  Сүйрлээс 58 жилийн дараа 2003 оны 4-р сарын 16-нд уг хөлгийн живсэн байрлалыг 3D скайнераар баттай тогтоон 2006 онд Польш улс албан ёсоор дайны хохирогчдын булш хэмээн зарлажээ. Ингэснээр уг хөлгийн байршлаас 500 метрийн дотор шумбалт хийхийг хориглодог аж.

May be an image of outdoors

May be an image of ocean



May be an image of outdoors

СЭТГЭГДЭЛ БИЧИХ