Их Британи улс хунтайж Филипптэй салах ёс гүйцэтгэж байна
Хунтайж Филипп даруухан ёслол хийхийг гэрээсэлсэн бөгөөд шарил бүхий авсыг ачсан жийп машин Винзорын цайзын нутаг дэвсгэрээр давхиж, араас нь хүүхдүүд нь болох хунтайж Чарльз, Эндрю, Эдуард, гүнж Анна, ач хүү, хунтайж Уильям, Харри нар дагалдана.
Салах ёс орон нутгийн цагаар 14:45-д эхлэх агаад 15:00-д улс даяар морин артиллерийн их буугаар буудаж, нэг минут эмгэнэл зарлана. Хатан хаан хоёрдугаар Элизавет Гэгээн Жоржийн сүмийн жагсаалаас тусдаа ирэхээр төлөвлөж буй ба оршуулах ёслол бурханлиг үйлчилгээгээгээр өндөрлөж, авсыг хааны ордонд байрлуулна.
Хунтайж Филипп дөрөвдүгээр сарын 9-нд 99 настайдаа таалал төгссөн билээ. Их Британид зарласан үндэсний гашуудал нь оршуулгын ёслол дуустал үргэлжлэх юм. Хатан хаан хоёрдугаар Элизаветийн шийдвэрлэснээр хааны гэр бүлийн гашуудал хоёр долоо үргэлжилнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ