Д.Трампын туслах асан ОХУ-ыг буруутгагчдыг уучлалт гуйхыг уриаллаа

  Доналд Трампыг АНУ-ын ерөнхийлөгч байхад үндэсний аюулгүй байдлын туслахаар нь ажиллаж асан Роберт О'Брайен ОХУ-ыг "Талибан"-тай холбоотой гэж буруутгагчдыг уучлалт гуйхыг уриалав. Цагаан ордныхон энэ мэдээлэлд итгээгүй, найдваргүй гэж үзсэн талаар мэдэгдсэн тэрээр "Тагнуулын энэ мэдээлэл маш сэжигтэй байсан" хэмээн онцолсон байна. "Нью-Йорк Таймс" сонин 2020 онд холбогдох материалыг нийтлэхэд Д.Трампын эсэргүүцэгчид түүнийг ОХУ-ын эсрэг арга хэмжээ аваагүй гэж зэмлэж байсан юм.  
                                         

 Ноднин зургадугаар сард уг сонинд "Афганистан дахь АНУ, Их Британийн эвслийн цэргүүдийг устгасан талибанчуудад ОХУ нууцаар шагнал урамшуулал өглөө" гэж мэдээлсэн агаад үүний зорилго нь талибанчууд болон АНУ-ын хоорондох хэлэлцээрийг тасалдуулах явдал байсан юм. Гэсэн ч Цагаан ордон энэ тухайд эргэлзэж байсан агаад ерөнхийлөгчийн засаг захиргаа өдөр бүр тагнуулын олон мянган тайлан хүлээн авч, хатуу хяналтанд хамруулдаг байсан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ