Үндсэн Хуулийн ​Цэц Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхгүй гэж үзжээ

    Удтал анхаарлын төвд байсан Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр болж өндөрлөлөө.  Дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргалаа. Өөрөөр хэлбэл, өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон одоо Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүмүүс Ерөнхийлөгчид дахин нэр дэвших эрхгүйг тусгайлан зааж өгөөгүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна. Ингэснээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчид дахин нэр дэвших эрхгүй болж байна.  Одоо Үндсэн хуулийн Дунд суудлын хуралдааны дүгнэлтийг УИХ 15 хоногт авч хэлэлцэнэ. 
     Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, хүлээн авбал уг шийдвэр эцсийнх буюу хүчин төгөлдөр болно.
Image

СЭТГЭГДЭЛ БИЧИХ