Короновирусийн вакцины хоёр тун тарилгын хооронд юу хийж болохгүй вэ?
Түүнчилэн тариа хийлгэсэн газарт гурван өдрийн хугацаанд ус хүргэж болохгүй. “Энэ нь зөвхөн корвидын эсрэг төдийгүй, аливаа тарилгын дараа өгдөг стандарт зөвлөмж юм” гэж Дьяков тодруулан тайлбарласан байна. Үүнээс гадна, хоёр тунгийн хооронд хэрхэн хооллох тухай тэр ярьжээ. Эмчийн хэлснээр, энд онцын хязгаарлалт байхгүй, гэхдээ хоол нь уураг, өөх, нүүрс ус, аминдэмүүд агуулсан зохистой, өлтэй хоол байх ёстой.
Тарилга хийлгэсний дараахи эхний гурван өдөр согтууруулах ундаа уухгүй байхыг зөвлөдөг. Ханиад хүрсэн маягтай болвол, өөрийгөө тусгаарлаж, ахиухан шингэн ууж, биеийнхээ байдлыг анхааралтай ажиглах хэрэгтэй. 38,5-аас дээш халуурвал эмчид хандвал зохино. Хэрвээ хоёр тарилгын хооронд коронавирусийн халдвар авсан бол, сандарч тэвдэхгүй, байдлыг хурцатгахгүй байх нь хамгийн гол, учир нь өвчин голдуу хөнгөн хэлбэртэй байдаг учир, гэрийн нөхцөлд ердийн эмчилгээ хиийлгэхэд л болно. Вакцины найрлагад орсон аль нэг зүйлд хэт мэдрэмтхий болон хүнд хэлбэрийн харшил нь эсрэг заалт болдогийг эмч дурджээ.
Түүнчилэн жирэмсэн, хөхүүл эхчүүд, 18 хүртлэх насны хүүхдүүд болон яг одоо өвчилсөн юмуу хурц үедээ байгаа архаг өвчтэй хүмүүст тарилга хийлгэхийг одоогоор зөвлөхгүй байгаа.
Тарилгын дараа эсрэг биетийн шинжилгээ өгөх хэрэгтэй эсэх тухай асуултад Дьяков хариулахдаа, энэ талаар эмнэлгийн хатуу заалт байхгүй гэж хэлсэн байна. “Гэхдээ миний бодлоор, шинжилгээ өгөхөд буруу юм байхгүй. Миний таньдаг хүмүүс тарилга хийлгэснээс хойш хэсэг хугацааны дараа шинжилгээ өгч, тарилгын үр дүнг харсан. Тэдэнд G эсрэг биет үүсч, улмаар өөрсөддөө илүү итгэлтэй байгаа” гэж эмч хэлсэн байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ