Европт COVID-19-өөр нас барагсдын тоо нэг сая давжээ
"Европын бүсэд COVID-19-өөр нэг сая хүн нас бараад байна" гэж ДЭМБ-ын Европ дахь албаны дарга Ханс Клюгге пүрэв гарагт хийсэн товч мэдээлэлдээ дурдав. Түүний хэлснээр долоо хоногт Европт 1,6 сая хүн уг өвчний халдвар тусаж буй бөгөөд цар тахлаар өвчлөгчид нэг цагт 9,5 мянга, минут бүрд 160-аар нэмэгдэж байна. Европын бүсэд өнөөдрийг хүртэл долоон компанийн коронавирусийн эсрэг 171 сая вакцин тараасан ба эл тивийн хүн амын бараг 13 хувь нь эхний тунг хийлгэсэн аж. Долоо орчим хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ