Энэтхэгт анх удаа хоногт коронавирусийн 200 мянгаад халдвар илрэв

  Сүүлийн 24 цагт Энэтхэгт 200.739 хүн коронавирусээр халдварлаж, 1000-гаад хүн нас баржээ. "Энэ нь цар тахал анх илэрснээс хойш хамгийн олон хүн коронавирусээр халдварлаж, хамгийн олон хүн нас барсан тохиолдол юм" гэж тус улсын ЭМЯ-наас мэдээллээ. Уг өвчнөөр халдварлагсдын тооны өсөлт 36 дахь өдрөө үргэлжилж буй бөгөөд эдгэсэн хүний тоо 135,9 мянгаас 1,4 сая гаруй болж өсөв. Энэтхэг нь коронавирусийн батлагдсан тоогоор дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа төдийгүй 14 сая гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 12,4 сая нь эдгээд байна. Харин 173 мянган хүн коронавирус болон хавсарсан өвчнөөр хорвоог орхижээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ