Армений анхны ерөнхийлөгч гэртээ эмчлүүлж байна
Армений ерөнхийлөгч асан Левон Тер-Петросян саяхан коронавирусийн шинжилгээ өгчээ. "Түүний шинжилгээний хариу эерэг гарсан" гэж тус улсын анхны ерөнхийлөгчийн тамгын газрын нарийн бичгийн дарга Арман Мусинян мэдэгдлээ. Түүний хэлсэнчлэн өөрийгөө сайн мэдэж буй Л.Тер-Петросянд урьдчилан сэргийлэх эмчилгээ хийсэн гэнэ. "Тер-Петросян эмч нарын хяналтанд гэртээ эмчлүүлж байна" гэж А.Мусинян нэмж мэдэгдэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ