Өнөөдөр Алдарт Tитаник мөсөн уул мөргөж живсэн өдөр

1912 оны 4-р сарын 15-нд буюу энэ өдөр RMS Titanic мөсөн уул мөргөж живж байжээ. Саутгемптоноос Нью-Йорк хот руу анхны аялалаа хийж явсан энэ тансаг хөлөг онгоцонд дэлхийн хамгийн баян хүмүүс болон Америкруу шинэ амьдрал хайж явсан олон цагаачид нийлээд 2224 зорчигч байжээ.
Фото: 107 жилийн өмнө живсэн “Титаник” хөлөг онгоц
Титаник хөлөг онгоц Хойд Атлантын далайд дөрөвдүгээр сарын 14-ний шөнө дунд мөсөн уул мөргөөд хоёр цаг дөчин минутын дараа дөрөвдүгээр сарын 15-ны өглөө живжээ.
Этот день в истории: 15 апреля 1912 года — гибель «Титаника» — Общество.  Новости, Новости Европы — EADaily

Нийтдээ 1500 орчим хүн нас барсан нь энх тайван цагийн хамгийн том далайн гамшиг гэж үзэгддэг аж.
Мөн энэ өдөр буюу 1452 оны 4-р сарын 15 д Италийн алдарт зураач, эрдэмтэн Лионардо ди сер Пьеро да Винчи төржээ.
Сэргэн мандалтын үеийн полимат, зураач, уран барималч, архитектор, хөгжимчин, инженер, зохион бүтээгч Да Винчиг бүх цаг үеийн хамгийн агуу бүтээлчийн нэг хэмээн үздэг.
Түүний зохион бүтээсэн нисэх төхөөрөмжүүд, танк, төвлөрсөн нарны эрчим хүч ашиглах арга, ялтсан тектоникийн онол байв.
Мөн энэ өдөр буюу 1865 оны 4-р сарын 15 нд Америкийн агуу ерөнхийлөгчдийн нэг гэж үздэг Авраам Линкольн алагджээ.
Гайхамшигтай ухаантай улстөрч Линкольн өөрийн цаг үед хэд хэдэн улс төрийн дайснуудаасаа илүү гарч чадсаны учраа 1865 оны 4 сарын 15 нь 56 настайдаа буудуулж алуусан юм.
Мөн энэ өдөр буюу 1894 оны 4 сарын 15нд ЗХУ-ын Коммунист намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Никита Хрушев төржээ.
Хрущев нь Зөвлөлт Холбоот Улсыг өөрчлөх ажлыг эхлүүлж сансрын хөтөлбөрийг дэмжин хөгжүүлж, дотоод бодлогын хүрээнд харьцангуй либерал шинэчлэл хийсэн юм.
Хрущевын намын нөхөд 1964 онд түүнийг засгийн эрхээс огцруулж, оронд нь Леонид Брежневыг томилсон.
Энэ өдөр зартай дарангулагч Пол Пот (Салот Сар) нас барсан байна.
Кхмер Ружийн удирдагчийн хувьд Пол Пот Камбожийг 1975 оноос 1979 он хүртэл удирдаж байжээ. Энэ богино хугацаанд түүний тоталитар дэглэм дор хаяж 1-3 сая Камбож хүн буюу бүх хүн амын дөрөвний нэгийг тэр алж устгажээ. Тэрээр 1998 оны 4-р сарын 15 (72 настай) үхсэн ч үхлийн шалтгаан одоо ч маргаантай аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ