Дэлхийн хамгийн хүчирхэг хоёр гүрний тэргүүн уулзана
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах хүсэлтэй байна. Түүгээр ч барахгүй тэрээр Кремлийн эзэнтэй утсаар ярихдаа "болзоо"-нд урьсан тухай Цагаан ордны вэбсайт мэдээлэв. Тодруулбал Ж.Байден ойрын саруудад В.Путинтэй гуравдагч орны нутаг дэвсгэр дээр уулзахыг хүсэж буй бөгөөд энэ үеэр талууд хоёр орны харилцаатай холбоотой бүхий л асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа гэнэ. Цагаан ордны тэргүүн ОХУ-тай "тогтвортой, урьдчилан таамаглахуйц" харилцаа тогтооно гэж найдаж байгаагаа тэмдэглэжээ.
Ш.Төр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ