Хунтайж Филиппийн оршуулгын ажилд хоёр сарын өмнөөс бэлджээ
Хар тугалганы өнгөлгөө нь авсны доторх чийгийг бууруулж, цогцсын задралын удаашруулах зориулалттай. Урьд нь Их Британийн хааны гэр бүлийн бусад гишүүн, тухайлбал Диана гүнжийг иймэрхүү авсанд оршуулсан юм. Уэльсийн талийгаач гүнжийн авс 250 гаруй кг жинтэй байсан аж.
Авсыг хунтайж Филиппийн өөрийнх нь заавраар өөрчилсөн дээд тал нь онгорхой "Land Rover Defender 130", "Gun Bus" хоёрын нэгэнд ачина. Хоёр машиныг хоёрдугаар сард хунтайж Филиппийг эмнэлэгт хэвтсэнээс хэдхэн цагийн дараа ашиглахад бэлэн болгожээ.
Зуун нас хүрэхээсээ хоёр сарын өмнө дөрөвдүгээр сарын 9-нд таалал төгссөн түүнийг оршуулах ёслол ирэх бямба гарагт товлогдсон билээ. Мөн Их Британи даяар найм хоног үндэсний гашуудал зарласан юм. Гэхдээ COVID-19-ийн улмаас олон нийтийн ямар нэг арга хэмжээ болохгүй.
Ш.Төр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ