ЗАСГИЙН ГАЗАР: Халдварын нөхцөл байдлын талаар хэлэлцэж байна

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог.

Засгийн газрын өнөөдрийн /2021.04.14/ хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөөд байна. 

Засгийн газрын хуралдаан 08:00 цагт эхэлж, үргэлжилж байна. 

Хуралдаанаар Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар, Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын талаар, "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн дотоодын ачаа тээврийн тарифын дунд хугацааны бодлогын талаар зэрэг 10 гаруй асуудал хэлэлцэх юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ