Турк вакцинжуулалтаар дэлхийд зургаад орж байна

    "Турк улсад гарсан COVID-19 халдварын 85 хувь нь Их Британид дэлгэрсэн мутацийн хувилбар юм" гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Фехреддин Кожа яамных нь дэргэдэх цар тахлын эсрэг шинжлэх ухааны зөвлөлийн гишүүдтэй хийсэн ээлжит уулзалтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. Тэрээр Турк улс одоогоор цар тахлын хамгийн хүнд хэцүү цаг үеийг туулж буйг тэмдэглээд "Туркийн газар нутгийн 80 хувь нь эрсдэлд ороод байгаа хүнд өвчитнүүдийн тоо нэмэгдсэнгүй" гэжээ. 
Туркэд 18 сая гаруй хүн шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан ба  7,5 сая хүн хоёр тунг тариулсан аж. Эл үзүүлэлтээр уг орон дэлхийд зургаад бичигдэж байгаа гэнэ.                                                     
Рамадан баяр эхэлж байгаатай холбогдуулан COVID-19-тэй тэмцэх шинэ арга хэмжээний талаар шинжлэх ухааны зөвлөлийн гаргасан саналуудыг ЗГХЭГ-т танилцуулна гэж Ф.Кожа нэмж онцолсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ