Хунтайж Харри Их Британид иржээ

      Хунтайж Харри Эдинбургийн гүн Филипп өвөөгөө оршуулах ёслолд оролцохоор  Их Британид ирэв. Тэрээр арав хоног хорио цээрийн дэглэм сахих шаардлагатай бөгөөд коронавирусийн шинжилгээний хариу сөрөг гарсан бол эл хугацааг тав болгон бууруулж болох гэнэ. Гэхдээ тэр, засгийн газрын дагуу салах ёс гүйцэтгэх ёслолд оролцох боломжтой болох аж.                                          
Кенсингтоны ордонд байрлаж буй хунтайж Харриг өвөөгийнхөө оршуулганд АНУ-аас эхнэр Меган Марклгүйгээр ирнэ гэж мэдээлж байсан нь ёсоор болж. Учир нь бие давхар эхнэрийг нь эмч нар Их Британи руу нисэх боломжгүй гэж үзжээ.                   
 Дөрөвдүгээр сарын 10-нд Букингэмийн ордноос "Ирэх бямба гарагт буюу энэ сарын 17-нд Эдинбургийн гүн Филипптэй салах ёс гүйцэтгэнэ" гэж мэдээлсэн билээ. Их Британид үндэсний гашуудлыг дөрөвдүгээр сарын 17 хүртэл зарлаж, хааны гэр бүлийн гишүүд 14 хоног гашуудах юм.                                                     
Эдинбургийн гүн Филипп зуу нас хүрэхээсээ хоёр сар нэг хоногийн өмнө дөрөвдүгээр сарын 9-нд таалал төгссөн билээ.
No description available.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ