Д.Трамп 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ

         АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трамп 2024 онд ерөнхийлөгчийн сонгуульд БНН-аас нэр дэвших гэнэ. Энэ талаар "Ройтерс" агентлаг экс ерөнхийлөгчийн мэдэгдлээс эш татан мэдээлжээ. АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч тэрбээр "Би 2022 онд танхимаа (АНУ-ын Конгрессийн төлөөлөгчдийг) хяналтдаа авч, сенатаа буцааж авна гэдэгт итгэлтэй байна" гэж мэдэгдсэн аж. Мөн ирэх зургадугаар сарын 14-нд 75 нас хүрэх Д.Трамп Конгресст суудал авах хүсэлтэй бүгд найрамдахчуудыг дэмжих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ