Америкчуудын 20 хувь нь COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэжээ

          "Одоогоор 66 сая орчим хүн буюу хүн амын 20 хувь нь коронавирусийн эсрэг вакциныг бүрнээр нь хийлгээд байна" гэж АНУ-ын Өвчин хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээллээ. Мөн 112 сая орчим хүн эхний тунгаар тариулаад байгаа аж. АНУ-д хоёр тун тариулах шаардлагатай Moderna, BioNTech/Pfizer, нэг тунгийн дараа бүрэн хүчин төгөлдөр болдог Johnson & Johnson вакциныг хэрэглэж байна. BioNTech/Pfizer-ийг 16-гаас, бусдыг нь 18-аас дээш насныханд тарьж буй.                    
 Өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден америкчуудын 90 хувь дөрөвдүгээр сарын 19-ний дотор коронавирусийн эсрэг вакцин хийлгэх боломжтой гэж мэдэгдэж байгаа ба энэ үед гэрээс найман км зайд вакцинжуулалтын цэг ажиллах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ