Энэ жил Ялалтын баярт нэг ч зочин урихгүй
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн албаны ерөнхий нарийн бичгийн дарга Дмитрий Песковын мэдээлснээр энэ жил Москвад болох Аугаа их эх орны дайны ялалтын баярт зориулсан арга хэмжээнд нэг ч зочин урихгүй гэнэ. Тэрээр "Энэ жил тэмдэглэлт ой биш учир нэг ч зочин урихгүй" хэмээн тэмдэглэсэн байна. Ноднин Ялалтын баярын 75 жилийн ойн арга хэмжээ цар тахлын улмаас тавдугаар сарын 9-нд болох байсан ч зургадугаар сарын 24 болж хойшлогдсон билээ. Мөн уг арга хэмжээнд Беларусь, Казахстан, Молдав, Тажикистан, Узбекистан, Серб, Босни, Герцеговины төрийн тэргүүнүүд оролцсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ