Гүржийн ерөнхий сайд коронавирусээр халдварлажээ
Улсынхаа нийслэлд 1982.06.28-нд төрсөн тэрээр 2012.10.25-2013.11.20-нд Хууль зүйн дөрөв дэх сайд, 2013.11.20-2015.12.23-нд 11 дэх ерөнхий сайд, 2019.11.09-2021.02.22-нд Батлан хамгаалахын сайдын алба хашсан юм.
Харин энэ оны хоёрдугаар сарын 22-ноос засгийн газрын 15 дахь тэргүүнээр ажиллаж буй И.Гарибашвили эхнэр, хоёр хүүтэй. Эхнэр Нунука Тамазашвили нь түүнээс нэг дүү бол ууган хүү Николоз нь 2005, отгон хүү Андриа нь 2010 онд төржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ