Египетийн Аман Ра хэмээгч үзэсгэлэнт гүнжийн түүх

1500 гаруй жилийн өмнө Египетэд Аман Ра хэмээгч үзэсгэлэнт гүнж байсан.
Нарны бурханы нэрт гүнж цэл залуугаараа үл мэдэгдэх өвчнөөс болж аажим аажмаар үхэж буйдаа машид харамссан хэмээн нэгэн домог байдаг.
Гэвч домог биш үнэн явдал бөгөөд "Намайг үхэхэд модон авсанд хийн Ариун урсгалт Нил мөрний орчимд оршуулаарай" хэмээсэн гэрээслэл бий.
Түүний нэг хэсэгт "Миний сүнсээр оролдсон хэн ч бай өршөөхгүй" гэсэн нь мянга мянган жил ам дамжсан яриа юу эсвэл хүмүүс зохиосон уу баталгаагүй. Хуурамч гэрээс ч гэж үзсээр байдаг.
1900 оны эхээр Египетийн хаадын бунхан дайрлагад өртөж амар нойрсох эрхгүйгээр онгичуулсан юм.
Үүнд Амон Ра гүнжийн булш өртөж түүнийг Английн 4 археологич судлан мөнийг нь батласан байдаг.
Хэдэн паундаар худалдан авсан залуус буудалдаа аваачиж тавьсан ч маргааш өглөө нэг нь цөлрүү ганцаараа алхаж яваа нь харагдан дахин эргэж ирээгүйгээр барахгүй дөрвүүлээ нас барснаар энэ үйл явдал эхлэсэн байна.
Гүнжийн биеийг муми болгон хатааж хэзээч илжирдэггүй модон гоёмсог хайрцагт оршуулсан учир түүний хайрцаг одоо ч анхны хэлбэр төрхөө алдаагүй бөгөөд Английн музейд хадгалагдаж байна.
Харин дотор нь хоосон уу гүнжийн бие болох муми байгаа юу?

No photo description available.

No photo description available.
May be an image of outdoors

May be an image of 1 person

Нууц нь юу вэ.
Английн эрдэмтэн судлаач Вильгелм энэ ажилд оролцсон хамгийн сүүлчийн хүн юм.
Маш ихээр айдас төрүүлэн олон хүнийг авч одсон гүнжийг энэ эрдэмтэн НьюЙорк руу аваачин судлах болсон байв.
1911 онд Титаник хөлөг онгоцонд ачигдсан бөгөөд хөлөг суйрэхэд гүнжийн муми далайн ёроолд живсэн гэж үздэг.
Гэвч үүнийг Английн засгийн газраас эрс эсэргүүцэж,Муми Титаникт байгаагүй хэмээсээр байсан.
Гүнжийн хайрцаг одоо ч битүүмжлэгдсэн байдаг бөгөөд дотор нь муми байгаа эсэхийг хэн ч мэдэхгүйгээр бидний үед ирсэн.
Гэтэл гүнжийн мумиг ачигдаж явснаас Титаник сөнөсөнүү?
Олон тооны таамаг тэнүүчилж явдаг ч үнэнг хэн тайлашгүй.
орчуулсан СайханУул.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ