Дөрөвдүгээр сарын ордуудын зурхай

1. Хонь (3/21-4/19)    
       Хонины  ордныхны төрсөн өдөр тохиох онцгой сар эхэлж байна. Буд гараг нартай ойртож, Сугар гарагийн нөлөөллөөр удаан хугацааг чимээгүй өнгөрүүлсэн энэ ордныхон гэнэтийн сэтгэл хөдлөлд автаж, эргэн тойронтойгоо зүрх сэтгэлээ хуваалцаж, гадаад ертөнцтэй холбоо тогтоохыг хичээж эхэлнэ. Энэ сард хувийн амьдралдаа өөрчлөлт хийж, гадаад үзэмжээ өөрчлөхийг хүснэ. Хүслээ дагахыг од эрхсийн зүгээс зөвлөж байна.   Сарын 19-нд өөрийн эрхгүй догдолж, шинэ хайр дурлалыг хүсч, магадгүй өөрөө эхний алхмыг хийж мэднэ. Гэхдээ бүү харамс. Одоо цагтаа амьдарч, цаг мөч бүр аз жаргалтай, догдлуун байгаадаа харамсах хэрэггүй.   Хонийн ордныхон хийсэн үйлдлийнхээ араас харамсах нь их тул энгийн бөгөөд адал явдалтай дөрөвдүгээр сарыг "харамсахгүй байх" сар болгохыг хичээгээрэй. Ер нь л хайр дурлал, ажил амьдралд гэгэлзсэн мэдрэмж давамгайлах нь ээ!  Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: найз нөхөд, шинэ учрал, нозоорол, оффис романс    
 2. Үхэр (4/20-5/20)    
Хонгор "тугалхан" минь, энэ сарыг багагүй дуулиантай өнгөрүүлэх нь ээ! Үхрийн ордыг захирагч Сугар гарагийн нөлөө түрэн орж ирж байна. Сарын 14 хүртэл бага сага асуудлууд ундарч, гэнэтийн санхүүгийн шийдвэр гаргахад хүчилнэ. Үүнийг зоригтой шийдчихвэл болоод явчихна!   Төрөлх дур булаам чанараа тодотгож, хүсэн хүлээдэг романтик харилцаандаа шинэ салхи оруулаарай. Удаан хугацаанд нэгнээ хүлээсэн залуусын харилцаа эргэн халуун дулаанаар "төөнөх" болно. Үнэхээр сэтгэлдээ хайрладаг бол гаднаа илэрхийлэхээс бүү зов. Түүнийг анхаарч, халамжилдаг гэдгээ мэдрүүлснээр эргэн хариу авах болно. Сарын сүүлээр аялж, халуун ваннд хэвтэж, дуртай хоолоо идэн өөрийгөө эрхлүүлээрэй.   Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс:  санхүүгийн шийдвэр, хүчтэй хайр, хоол унд    
3. Ихэр (5/21-6/20)    
Гуравдугаар сарыг "нэг л" уйтгартай өнгөрүүлсэн ихрүүд энэ сард ч хүлээлт тавиад хэрэггүй болов уу. Зөрчил маргаанд ялах гэж улайралгүй хүлээцтэй байснаар хөрөх дөхсөн харилцааг авч үлдэж чадна. Гэхдээ өөрийгөө чагнаж, юу хүсч буйгаа сонсох цаг гаргахаа мартуузай. Харилцааг заавал албан ёсоор эхэлж, дуусгах албагүй гэдгийг сана.   Эрх чөлөөг эрхэмлэгч ихрүүдэд сарын 23-ний өдөр ивээлтэй хандах нь. Өөрийгөө илэрхийлж, үнэхээр юу авахыг хүсч буйгаа хамтрагчтайгаа ярилцах нь халуун дулаан уур амьсгалыг эргүүлэн авчирна. Энгийн болзоо, мэнд мэдсэн дуудлагууд дүүрэн байх нь!  Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: шүлэг, кино, дулаахан өдрүүд     
4. Мэлхий (6/21-7/22)    
Мэлхийн ордныхон энэ сард ажилдаа ахиц гаргаж, үе тэнгийнхнээсээ ялгарах төлөвтэй байна. Сарын 11-ний шинэ сарны нөлөөгөөр өнгөрсөн сард үзсэн сурсан зүйлийн үр дүн гарна. Ажилдаа "гацсан" мэт мэдрэмж төрж байсан бол энэ сард өөрчлөлт хийж, шинэ зорилготой болно. Өдөр тутмын ур чадвараа энгийн зүйл мэт хүлээн авалгүй улам хөгжүүлэхийг хичээгээрэй.   Сарын 23-аас Ангараг гараг мэлхийн ордонд байрлах тул хайрлаж дурлах хүсэл нэмэгдэнэ. Хостой мэлхийн ордныхныг халуун дулаан үдшүүд хүлээж байна. Хосын харилцаанд гаднаас ирэх дарамт, бусдын бодлоор яаран шийдвэр гаргах хэрэггүй. Ганц биечүүд огт танихгүй хүнээс зурвас хүлээн авна. Мөн л яаран эцэслэх эсвэл "нүүр өгөх" хэрэггүй болов уу. Ер нь л энэ сард өөрийгөө аль болох аажуу тайван байлгах нь тустай. Удаан хугацаанд сэтгэлдээ тээсэн үгээ ахин нэг бодож үзээд хэлэх цаг!  Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс:  гоо үзэсгэлэн, догдлол, бодол, зайрмаг    
5. Арслан (7/23-8/22)    
Сарын 3, 19-ний од эрхсийн байрлалаас хамааран арслангууд шинэхэн "ан"-ы эрэлд гарна. Өмнө нь анзаардаггүй зүйлээ олж харах, бусдыг "өөр" нүдээр харж, найзын харилцаагаа үерхэл болгож ч мэднэ. Огт өөр хүмүүс ч нэгэндээ татагдаж, хөгжилтэй цагийг өнгөрүүлэх болно. Ажил, гэр бүлийн амьдрал хэвийн, тогтвортой үргэлжлэх ч зарим талаараа танд уйтгартай санагдаж мэднэ. 5,10 жилийн өмнөх зурагласан амьдралаа эргэн санаж, "одоо"-оо бүтээхийг хичээгээрэй.   Сарын 26-нд бүтэн сар тохиож, гэр бүл болон эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ. Энэ ордныхон аливаад гаднаас нь хандах төлөвтэй ч гүн гүнзгий ухаалаг хүмүүс байдаг. Тиймээс дутагдлаа нөхөж, эсрэг хүйстнээ хувь хүнийх нь хувьд танин мэдэх гээд үзээрэй. Та харамсахгүй!  Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: хайр, гэрлэлтийн тухай яриа, бүтэлгүйтэл, санаандгүй учрал    
6. Охин (8/23-9/22)    
Сарын ихэнхийг та магадгүй бодол дундаа, өөртэйгөө хамт өнгөрүүлэх нь. Гэвч өөртэйгөө хамт байж сурсан хүн л бусдыг хамгийн ихээр ойлгож чаддагийг сана. Сарын 3-нд охины ордныхны сэтгэл зүй хямарч, өөрийгөө голж, санхүүгийн дарамтад орж болзошгүй. Цаг хугацаа бүхнийг эдгээж, зарим зүйлийг яаж ч хичээгээд өөрчилж чаддаггүйг хүлээн зөвшөөрөх нь тустай.   Сарын 19-ний од эрхсийн нөлөөллөөр "драматик" үйл явдлууд ар араасаа цуварна. Өөрийн хэмжээ хязгаараа тогтоож, олон нийтэд буруугаар ойлгогдохоос сэргийлэх нь тустай. Цэвэр цэмцгэр охины ордныхон хуучин амрагтайгаа "нэр холбогдож" болзошгүй тул хаана ямар үйлдэл гаргахаа анхаарууштай. Үнэхээр хуучин харилцаагаа сэргээх үү, эсвэл ор тас мартаж шинэ харилцаанд хөл тавих уу гэдгээ эцэслэн шийдээрэй.   Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс:  салалт, хачин хайр, бүтээлч байдал, шинэ эхлэл     
7. Жинлүүр (9/23-10/22)    
Үерхэл, хайр дурлалыг та энэ сард тийм ч их үгүйлэн санахгүй болов уу. Энэ сард ажил, гэр бүл, дадал зуршлаа бүтээх хүсэл давамгайлах тул тийм завдал олдохгүй. Асч унтарсан харилцаа энэ үеэр шийдэгдэж, нэг тийшээгээ өөрөө цэгцрэх тул та хүлээцтэй байхад л хангалттай. Шинэ харилцаанд өөрийгөө бэлтгэж, өөрөөсөө хүсдэг өөрийн дүрээ бүтээхэд анхаарах нь таныг жилийн дундуурх романтик учралд хөтлөх болно.  Мэдрэмжээ үгүйсгэлгүй төсөөлөл бодлоо танин мэдэж, гэнэтийн болзооны саналд ч бэлтгэлтэй байгаарай. Хайрыг мэдэр! Өөр рүүгээ өнгийснөөр ямар харилцааг хүсч, ямар ажил эрхлэхээр тэмүүлж буйгаа олж харах болно.   Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: кино, сэтгэл санааны тайван байдал, ажил, дадал   
 8. Хилэнц (10/23-11/21)    
Нар хонины ордонд байрлаж буй энэ сард хилэнцүүд эрүүл мэндийн хувьд доройтох, эрч хүчээ алдах, буруу шийдвэр гаргах төлөвтэй байна. Та заавал том зорилго биелүүлж, амбицтай байх албагүйг сана. Амьдралд аз жаргалтай байж болох маш олон боломж, нөхцөл байдал бийг энэ сард олж харах болно. Заримдаа бүр аз жаргалтай ч байх албагүйг сана. Бусдаас хүсдэг харилцаагаа өөрөө бүтээгээрэй.   Нийт ордныхны нэгэн адилаар сарын 19-нд сэтгэл санаа тогтворгүйжиж, хараахан төлөвлөөгүй харилцаагаа нэг тийш нь "хөнтөрчхөж" мэднэ. Тиймээс өөрийгөө захирч, сэтгэл хөдлөлдөө автахгүйг хичээгээрэй. Сэтгэл гэгэлзүүлэн дулаацуулсан хөнгөн сээтэгнэл, кофе болзоонд зөвшөөрчхөд гэмгүй.    Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс:  хүсэл мөрөөдөл, сул эрүүл мэнд, өвчин эмгэг, итгэл    9. Нум (11/22-12/21)    
Од эрхсийн нөлөөллийн дагуу сарын дундуур эрч хүч муудах вий. Хүсээгүй урилга, цаг нь тулсан уулзалтаас зоригтой татгалзаж хавар цагт биеэ гамнаарай. Сарын 11-нд шинэ сар гарснаар сэтгэл хөдлөл нэмэгдэж, бүтээлч байдал ч хурцсах болно. Сарын 3-р долоо хоногоос гэнэтийн үйл явдлууд ар араасаа хөвөрч, танаас шийдвэр гаргахыг шаардаж эхэлнэ. Эргэн тойрныхны үзэл бодлоос илүү дотоод зүрх сэтгэлээ сонсон, нийгмийн байр суурийг нь бус таныг гэсэн сэтгэлийг нь бодож хосын сонголтоо хийгээрэй.   Бусад ордныхноос илүү их романс нумуудыг энэ сард хүлээж байна. Удаан хойшлуулсан болзоонд зориг гаргахад ч гэмгүй. Амьдралдаа анхаарлаа төвлөрүүлж, өөрчлөхийг хүссэн зүйлсээ тэр дор нь шийдвэрлэх нь цаашид асуудал бөөгнөрөхөөс сэргийлнэ. "Хөлдүү төмс" крашаа уяраах гэж чамгүй хичээсэн бол энэ сард багахан зай авах талаар бодоод үзээрэй.   Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: завсарлага, бичих, зааж зөвлөх, мартах    
10. Матар (12/22-1/19)    
Гэрсэг, халуун дулаан зан чанартай матрын ордныхон энэ сард тун амар амгалан байх төлөвтэй байна. Гэнэтийн шийдвэрт дургүй энэ ордныхон орон байраа өөрчлөх, хосын харилцаагаа шинэ төвшинд аваачихыг хүсч төлөвлөж эхэлнэ. Сарын 11-нд тохиох шинэ сарны байрлал хүүхэд нас, бага балчрын гэнэн томоогүй дурсамж, анхны хайрыг сэдрээж мэднэ. Бодлоо бичиж, эсвэл дотны хүмүүстэйгээ хуваалцаарай. Ямар ч сэтгэл зүйн асуудал тохиосон тийм ч сүйдтэй хүндрэхгүй тул бүү ай. Зоригтой байж, дотоод сэтгэлээ сонсохыг хичээгээрэй.   Өвлийн турш шаргуу ажилласан тул энэ сард багахан амралт авч, ажил амьдралаа шинээр төлөвлөхөд гэмгүй. Утас, ухаалаг хэрэгслээ арагш тавиад ганцаараа эсвэл хайрттайгаа хамт агаар салхинд гарах нь сайхан дурсамж үлдээх болно. Сарын сүүлчээр бүтээлч байдал нэмэгдэх тул үр дүнгүй өнгөрөөх хэрэггүй. Шүүрч аваад, бүтээ!   Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: хичээл ном, үр хүүхэд, бүтээлч байдал   
 11. Хумх (1/20-2/18)    
Хумхууд бусдад туслах дуртай ч өөрсдөө бусдаас тусламж хүсэх дургүй хүмүүс. Энэ сард танд тусламж хэрэг болох тул энэ зангаа өөрчилж, зүрх сэтгэлээ нээлттэй байлгахыг хичээгээрэй. Удаан хугацаанд "саармаг" явсан харилцаандаа өөрчлөлт хийж, гэнэтийн болзоонд явахыг хүснэ. Үнэхээр сэтгэлээ чагнаж чадвал хайртайгаа ойлгож, сэтгэлээ ч илчлэхийг хүсэх болно. Энэ сарын шийдвэр энэ жилийн романст нөлөөлөх тул хайртай хүнээ хэт их хүлээлгэж зовоох хэрэггүй.   Сарын 26-нд ганцаараа байж, дотоод мэдрэмжээ өөртөө хүлээн зөвшөөрөхөд тустай. Сарны нөлөөллөөр тухтай бүсээсээ гарч, тусдаа гарах, суралцах шийдвэр гаргах, ажлаа өөрчлөх гэх мэт томоохон шийдвэр гаргах болно. Санхүүгийн хувьд тогтвортой байх ч аль болох хадгалах нь цаашдын амьдралд хэрэгтэйг санаарай.   Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: айдас, хайр дурлал, сэтгэл татам, сэтгэл хөдлөл    
12. Загас (2/19-3/20)   
 Загасны ордноос шилжиж буй сарны нөлөөллөөр энэ сард загасуудад мөнгөний асуудал багагүй тулгарч мэднэ. Дурсамж болон бодит байдал дундаа хөвөн сэлж байдаг загасууд бодит байдалтай нүүр тулахыг хичээгээрэй. Дөрөвдүгээр сарын эхийг давчихвал байдал дээрдэх тул санхүүдээ санаагаа чилээх хэрэггүй. Сарын 11-ээс эхлэн удаан хүссэн зүйлсээ гүйцэлдүүлж, нээлттэй төлөвт шилжих болно. Гадаад далайд зориглон гарч, өөрийгөө гэх шинэхэн учралуудад боломж олгоод үзээрэй. Өөрийгөө хайрлах тусам таныг гэх хамт олон, болзооны эзэд гарч ирэх болно.   Шинэ сарны нөлөөллөөр сэтгэл хөдөлж, хуучин амрагтайгаа эргэн холбоо барихыг хүснэ. Сарын 26-нд оюун санаагаа цэгцэлж, бодлоо цэгцлэхэд таатай. Ахин сануулахад төрөлхийн төсөөлөл мэдрэмждээ хөтлөгддөг загасууд уг чадвараа уран бүтээлдээ зориулж болох ч амьдралын чухал шийдвэрүүдээ оюун санаагаараа гаргахыг хичээгээрэй.   Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс:  эмзэг, эдгэрэл, энх тайван, эрүүл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ