Н.Мадуро газрын тосоор вакцин солино

   Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро вакцин үйлдвэрлэдэг орнуудтай төлбөр тооцоо хийхийн тулд газрын тосны хангамжийг ашиглахыг зөвшөөрсөн байна. Тус улсын дипломат ажилтнууд COVAX-ийн дагуу эм хангамжийн төлбөр төлөхийн тулд засгийн газрынхаа царцаасан данснаас мөнгө авахыг оролдож буй аж. 
    Дашрамд дурдахад ноён ерөнхийлөгч "вакцины хариуд" газрын тос ачуулахыг зөвшөөрсөн бололтой. Тэрээр "Венесуэлээс газрын тос худалдаж авдаг үйлчлүүлэгчид бий. Бид шаардлагатай вакцин худалдаж авахаар үйлдвэрлэсэн газрын тосныхоо нэг хэсгийг илгээж болно" хэмээн мэдэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ