С.Эрдэнэ: Хэд хэдэн аймагт мөнгө тараасан булхай илэрсэн

АН-ын даргын сонгуулийн санал хураалт өнгөрөгч ням гарагт явагдсан. Хоёр талд явагдсан энэ сонгуулиар М.Тулгат, О.Цогтгэрэл нар гишүүдийн олонхийн санал аваад байгаа.

 АН-ын дарга С.Эрдэнэ: 

 -Намын их хурал тавдугаар сарын хоёронд явуулахаар шийдвэрлэсэн байлаа. Бид удирдлагын түвшинд үүсээд байгаа маргааныг зөвшилцөх үүднээс дөрөвдүгээр сарын 25-нд явагдах санал хураалтыг гуравдугаар сарын 28-нд санал хураалт явуулсан. Харамсалтай нь намын зарим нөхөд дүрмийн бус үйл ажиллагаа явуулсан. Цаасан болон цахим санал хураалт явуулсан. Өнөөдөр бид цахим хэлбэрээр сонгуулийн санал хураалтыг зохион байгуулсан. Гэтэл цаанаас нь зохион байгуулсан цаасан санал хураалт явуулсан сонгууль явууллаа. Цаасан сонгуулийн санал хураалт нийтдээ 1.4 тэрбум төгрөгөөр явагдсан гэсэн мэдээлэл байна. Дүрмийн бус хууль зөрчсөн үйл явдал болсон. Дүрмийн бус үйлдэл хийсэн олон луйвар зохион байгуулсан учраас бид хариуцлага тооцно. АН-ын үндсэн дүрмийг ноцтой зөрчсөн, хэд хэдэн аймагт мөнгө тараасан булхай илэрсэн. Цаасан сонгуулиас бид ангижрах ёстой.

 

Цар тахлын энэ үед улс төрийн тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа бол цахим сонгууль. АН цахим нам байх ёстой. Цахим санал хураалтаар ямар ч луйвар, булхай гараагүй. Таван нэр дэвшигч өрсөлдөж, нэр дэвшигч нэр бүрээр саналын тоо гарсан. Цахим хэлбэрт асар их цаг хугацаа, хүн хүч хэмнэсэн. Цаасан сонгууль дээр 1.4 тэрбум төгрөгийн зардал санал хураалтад зарцуулсан, маш их хүн хүч ажилласан. Тэгвэл цахим санал хураалт 140 орчим төгрөгийн зардалтай сонгууль болж өнгөрлөө. Ингээд өнөөдөр М.Тулгат АН-ын даргын сонгууль олон хүний санал авч, ялалт байгуулсан.

 

Монгол Улс хуультай, хуулийн этгээд нэг л байдаг. Хоёр хуулийн этгээд байхгүй. Нэг л АН байгаа гэлээ. 

ВИДЕО:

 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ