Гондураст болдог байгалийн хачин сонин үзэгдэл

Гондурасын Йоро хотод жил бүр байгалийн хачин сонин үзэгдэл ажиглагддаг. Олон арван жилийн турш нутгийн иргэд загасны жинхэнэ бороо буюу Ллувия Де Печийг ажиглаж байсан. Энэхүү байгалийн гайхамшиг нь 5-р сараас 7-р сар хүртэл үргэлжлэх борооны үеэр тохиолддог.
Жилд нэг удаа аянга цахилгаантай, хүчтэй салхитай бороо ордог. Энэ үеэ их хэмжээний бороо нэг цагаас хэдэн цаг хүртэл үргэлжилдэг. Шуурга намдах үед зам, талбайнуудад загас үсрэлдэж байдаг учир орон нутгийн оршин суугчид далайн эсвэл цэнгэг усны загасаас арай өвөрмөц амттай байдаг гэж ярьдаг аж.
May be an image of one or more people, footwear and outdoors
"Загасан бороо" ны домог.
1850-60 онд Испанийн номлогч - Хосе Мануэль Субирана нутгийн хүмүүсийн ядуурал, өлсгөлөнг харсан. Ариун Эцэг гурван өдөр гурван шөнө залбирч, Бурханаас хоол хүнс илгээхийг гуйв. Удалгүй тэнгэрт үүл гарч ирэв. Тэр ердийнх шиг биш тун харанхуй байжээ. Түүний залбирлыг cонссон мэт загас тэнгэрээс унаж, хотын өлбөрсөн хүмүүсийг тэжээжээ. Энэ бол Гондураст анх удаа бүртгэгдсэн загасны бороо байв. Байгалийн өвөрмөц үзэгдэл Йоро хотод өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Жилд нэг удаа тэнгэрээс загас унадаг. Энэ үзэгдлийн шинжлэх ухааны тайлбар байгаа юу?
Зурагт:
Lluvia De Peces.
May be an image of outdoors

Загасны бороо хүчтэй шуурга болох үед л ажиглагддаг. Шуурганы дараа хотын оршин суугчид гудамжинд сагс бариад, сардинтай төстэй тэнгэрийн бэлэг загасуудыг цуглуулдаг.
Хүн амын үзэж байгаагаар тэнгэрээс унасан загас бол бурханы адислал юм. Олон тооны Йоро оршин суугчид маш ядуу байдаг тул энэ нь үнэхээр адислал юм. Энэ бүс нутагт ядуурал улам бүр гаарсаар байна. Олон гэр бүл байшингийн хонгилд амьдардаг. Ийм хүмүүсийн хоолны дэглэм бол өөрсдөө ургуулдаг буурцагт ургамал, эрдэнэ шиш, бусад ургац юм. Тэд жилд нэг удаа далайн хоол иддэг тул загасны бороо нь тэдний хувьд жинхэнэ гайхамшиг юм.
Загасны баяр.
Энэ үзэгдэл нь баяр тэмдэглэх үндэс суурь болсон юм. 1998 оноос хойш Йоро Загасны борооны баярыг зохион байгуулсаар ирсэн. Түүнд хатуу болзол байдаггүй. Ихэвчлэн загас тэнгэрээс унасны дараа амралтын өдөр зохион байгуулдаг бөгөөд энэ нь ямар ч өдөр тохиолдож болно.
Йоро хотын оршин суугчдын хувьд амралт нь тийм ч их сонирхол татдаггүй тул тэд энэ уламжлалдаа дассан бөгөөд загас хаанаас гардаг талаар огтхон ч төсөөлдөггүй нь тэдний хувьд хэвийн зүйл юм. Гэхдээ жуулчид энэ гайхалтай үйл явдлыг үзэж, баяр ёслолд оролцохыг ихэд хүсдэг.
Эрдэмтэдийн таамаг.
Энэ үзэгдлийн талаар шинжлэх ухааны тайлбар байдаггүйг тэмдэглэх нь зүйтэй. Эрдэмтэд борооны үүслийг нухацтай судлаагүй.
Загасны тухай мэдээлэл нь тодорхойгүй байна. Зарим нь сардинтай төстэй 15 см хэмжээтэй жижиг загас тэнгэрээс унадаг гэж зарим хүмүүс маргаж байгаа бол зарим нь үүнийг итгэдэггүй. Зарим нь сохор загас гэдэг ч зураг дээр нүд нь харагдаж байна. Загасны төрлүүдийн талаархи үзэл бодол нь хүртэл ялгаатай байдаг - зарим нь энэ нь цэнгэг устай гэж үздэг бол бусад нь далайн ус байдаг гэж үздэг.
Дэлхийн эрдэмтэд загасны борооны гарал үүслийн талаархи янз бүрийн онолуудыг дэвшүүлжээ. Сардинууд хар салхи авчирдаг гэж үздэг. Тэдэн руу ийм их хэмжээний загас хүртээдгийг хэн. ч тайлбарлаж чадахгүй байна. Хэрэв энэ нь нийтлэг элемент юм бол бороо өөр өөр газар загасаар орох ёстой бөгөөд нэг хотоос хэтрэхгүй байгаад учир байдаг.
Орчуулсан СайханУул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ