Казахстаны ерөнхийлөгч асны зээгийн үхлийн шалтгаан тодорхой болов

Казахстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын зээ Айсултан Назарбаев хар тамхинд донтсоны улмаас 2020 оны наймдугаар сард Лондонд нас баржээ. Үхлийн шалтгааныг баруун Лондонгийн шүүгч Фиона Уилкокс мэдээлсэн аж. Мөн хууль сахиулах байгууллага хар тамхины донтолттой хэдэн жил тэмцэж байсан 29 настай Айсултаны үхлийн шалтгааныг сэжигтэй зүйл биш болохыг тогтоосон байна.                                                    Н.Назарбаев зээгийнхээ нас барсан талаар 2021 оны нэгдүгээр сард Лондонд тайлбар өгөхдөө "Түүнийг Москва болон Лондонд эмчлүүлсэн ч хар тамхины боол аль хэдийнэ болчихсон байлаа. Түүнийг юу ч зогсоож чадаагүй" гэсэн юм.          
Казахстаны анхны ерөнхийлөгчийн зээ нас барсныг ноднин наймдугаар сарын 16-нд мэдээлжээ. Н.Назарбаевын ууган охин Дарига Назарбаева, талийгаач Рахат Алиев нарын хүү Айсултан Назарбаевыг өмнө нь зүрхний өвчнөөр нас барсан хэмээн мэдээлсэн билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ