Финландад коронавирусийн шинэ омог илэрлээ

   Финландын Турку хотод Өмнөд Африкынхтай төстэй коронавирусийн шинэ омог илэрчээ. Харин эрдэмтэд энэхүү омгийг Өмнөд Африкынхтай адил биш, мутацид дахин орсон бололтой гэж үзэж байна. Түүнчлэн тэндхийн оюутнууд дунд ихээр тархаж, халдварлагсдаас хөнгөн шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэгт хэвтэхийг шаардаагүй аж. Гэсэн ч мутаци нь халдвартай байдаг бөгөөд 90 гаруй тохиолдлыг хэдийнэ тогтоосон гэнэ.                  
 "Энэ омог нь Өмнөд Африкын хувилбарын ердийн шинж чанартай байдаг хэрнээ олон мутацитай" гэж тус хотын төв эмнэлгийн  Вирус судлалын тасгийн ахлах эмч Тютти Вуоринен ярив. Мутацийн гарал үүсэл хараахан тодорхой болоогүй ба эрдэмтэд вирусийн бүх геномыг олж авахаар ажиллаж байна.                                 
Финландад 73.516 хүн коронавирусээр халдварласны 809 нь нас бараад буй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ