С.Эрдэнэ:"Баянгол" буудалдаа архидуулж , АН-ыг бутаргаж байгаа хүн бол Х.Баттулга

     АН-ын дарга С.Эрдэнэ мэдэгдэл хийж, мөн нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлд тамгыг нь гардуулж байна. 

   "Өнөөдөр улс орноо зөв бодлого тодорхойлж ажиллахыг ард түмэн хүсэж байна. Бидэнд эв нэгдлийг хангадаг улстөрч хэрэгтэй байна. Бид 9-үүлээ ойлголцохгүй бол 200 мянган гишүүдийнхээ асуудлыг яаж шийдэх вэ? Бид АН-ын дүрэм журмаа хэрэгжүүлдэг улстөрч байхыг хүсч байна. Цахим сонгуулийг үгүйсгэсэн, цахим санал хураалтыг үгүйсгэсэн нөгөө талын эсэргүүцэлд гишүүд автахгүй байх хэрэгтэй. Намын удирдлага энд байна. Энэ удаагийн АН-д тулгамдсан асуудлыг даван туулахад цахим сонгуульд саналаа өгөхийг уриалж байна уу" гэдгийг АН-ын ҮБХ-ынхон хэллээ.

     

  АН-ын дарга С.Эрдэнэ:

   

  -Би өнөөдөр хариуцлагатай мэдэгдэл хийе гэж ирсэн. Өнөөдрийг хүртэл АН-ын дотоод асуудал, хуваагдал, маргааны эх үүсвэр хаана байгаа талаар би байр сууриа илэрхийлж байгаагүй. Энэ нь өнөөдрийн хэл ам, харлуулалтын бай болж ирсэн. Өнөөдөр би албан ёсоор энэ асуудалд цэг тавьж, олон түмэнд нээлтэй хэлье. 

 Өнөөдөр Монголд хууль, шүүхийн байгууллагыг зорилгодоо ашиглах үйл явц үргэлжилж байгаа. 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгосон сонгуулийн үйл ажиллагаанаас эхлээд Ерөнхийлөгч Х.Баттулга, АН-ын дарга бид хоёрын хувьд үл ойлголцол үүссэн. 

    Өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулгын байр суурь улс орны эрх ашиг гэхээсээ амин хувийн эрх ашгийг нэгдүгээрт тавьсан учир зөрчил үүсч эхэлсэн. Х.Баттулга өөрийг нь нэр дэвшүүлсэн сонгосон АН-ын  итгэлийг уландаа гишгэсэн. Өнөөдрийг хүртэл Х.Баттулга гэдэг хүнд Монгол Улсад хэрэгтэй зүйл хийгээгүй. АН-ыг хагаралдуулж, өнөөдрийн байдалд хүрсэн хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга. Манай намын гурван урвагч намын бодлогын эсрэг санал өгсөн. 

    "Баянгол" зочид буудалдаа бусдыг архидуулж, АН-ыг бутаргаж байгаа хүмүүс бол Ерөнхийлөгч Х.Баттулга, түүний ЕТГ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд нар юм. 

    Би Монгол төрийн төлөө 30 жил зүтгэж байна. Надаас ухаад, ухаад ямар ч идсэн уусан, авлигатай холбоотой зүйл гарахгүй. Миний хувьд өнөөдөр Монголын төрд учруулсан хохирол байхгүй. Намын тамгаа өг, одоо нэгмөсөн амар гэсэн янз бүрийн шахалт, дарамт Ерөнхийлөгчөөс ирж байсан. Ерөнхийлөгчийн зүгээс дүрмийн бус шахалт ирсэн. Тиймээс арга буюу би бодит үнэнийг гаргаж байна хэмээн мэдэгдэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ