Хойд Солонгосын иргэнийг анх удаа АНУ-ын шүүх яллана

      "Түүнийг БНАСАУ-ын эсрэг авсан олон улсын хориг арга хэмжээг тойрох замаар мөнгө угаасан хэргээр яллана" гэж АНУ-ын Хууль зүйн яамны вэбсайтад мэдээлжээ. Яллах дүгнэлтийн дагуу Мүүн Чой Мён нь 2013-2018 онд АНУ, НҮБ-аас БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг зөрчин, 1,5 сая долларын гүйлгээ хийхээр урьдчилан тохиролцсон аж. АНУ-ын эрх баригчид түүнийг Умард Солонгосын тагнуулын байгууллагад ажиллаж байсан гэж таамаглаж байна. Тэр, Хойд Солонгостой харилцаа холбоогоо далдлахын тулд нэгэн компанийг ашигласан бололтой. Прокурорын мэдээлсэнчлэн уг компани "мэдрэмтгий технологи", хөдөө аж ахуйн болон согтууруулах ундаа, тамхи зэрэг тансаг хэрэглээний бараануудыг тус улсад нийлүүлдэг байж.                              
Колумбын тойргийн холбооны шүүхэд гуравдугаар сарын 22-нд очсон Мүүн Чой Мён 2017 оноос хойш Малайзад амьдарч байсан гэнэ. Түүнийг Малайзаас АНУ-д өнгөрсөн долоо хоногт шилжүүлж өгсөн бөгөөд Нэгдсэн улсын шүүхээс ял сонсох Умард Солонгосын анхны иргэн болсон юм. Пхеньян үүний хариуд Куала-Лумпураас дипломат харилцаагаа тасалжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ