Германд хөл хориог сунгав

  Германы канцлер Ангела Меркель коронавирусийн тархалтын холбоотойгоор хатуу хөл хориог дөрөвдүгээр сарын 18 хүртэл сунгалаа. Мөн тусгаарлах дэглэмийг улаан өндөгний баярын үеэр буюу дөрөвдүгээр сарын 1-15-нд хэрэгжүүлэх болжээ. Түүгээр барахгүй улаан өндөгний баярт зориулсан шашны цуглааныг онлайнаар зохион байгуулах аж.                                     
 Хоёрдугаар сард Германы Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн салбар дундын нийгэмлэгийн тэргүүн Гернот Маркс "Коронавирусийн тархалтыг 2021 оны намар хяналтандаа авч магадгүй" гэж мэдэгдсэн юм. Түүнийхээр иргэд бүгдээрээ удахгүй вакцин хийлгэвэл энэ оны гуравдугаар улирлын сүүлчээр Германд цар тахлын нөхцөл байдлыг хяналтандаа авч чадах гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ