Нигерт зэвсэгт халдлага гарсаар байна
Тус улсын баруун хойд тосгод руу зэвсэглэсэн этгээдүүд халдсаны улмаас нас барагсдын тоо 137 болжээ. Ням гарагт мотоцикльтой зэвсэглэсэн халдагчид Малийн хилийн ойролцоох гурван тосгонд халдаж, энгийн иргэд рүү гал нээсэн аж. Гуравдугаар сарын 15-нд зэвсэгт этгээдүүд Нигерийн баруун хэсэгт орших Тилабери мужийн 58 энгийн иргэнийг хөнөөсөн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ