Таван орны иргэд олимпын наадмыг эсэргүүцэж байна
"АНУ, БНХАУ, Франц, Тайланд, БНСУ-ын иргэдийн дийлэнх коронавирусийн улмаас Токиогийн олимпын наадмыг цуцлах юм уу хойшлуулахыг дэмжиж байна" гэж Японы Хэвлэл мэдээллийн хүрээлэнгээс ням гарагт мэдээлэв. Тэдний судалгаагаар тайландчуудын 95,6, солонгосчуудын 94,7, хятадуудын 82,1, америкчуудын 74,4, францчуудын 70,6 хувь ийм байр суурьтай байгаа аж. Судалгааг өнгөрсөн оны 12-р сараас энэ оны нэгдүгээр сарын хооронд дээрх улс тус бүрийн нэг мянга гаруй, нийт 5.000-гаад хүнээс авчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ