Австралид 100 жилд ганц тохиолдох том үер болж байна
Австралийн засгийн газар Сиднейн ойролцоох Хантерын хөндийгөөс Коффын боомт хүртэлх бүс нутагт байгалийн гамшигт үзэгдэл болсныг зарлажээ. Ерөнхий сайд Скотт Моррисон гамшигт нэрвэгдэж, дүрвэсэн иргэдэд мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн байна. Тухайлбал, хүнд бэртсэн, орон гэрээ алдсан, байшингаа сүйдлүүлсэн иргэдэд 770 доллар, хүүхдэд 310 долларыг олгох гэнэ.
Шинэ Өмнөд Вэльс мужийн тэргүүн Глэдис Бережиклиан "1960 оноос хойш ийм том үер болохыг хараагүй" хэмээгээд 100 жилд ганц тохиолдох гамшигт үзэгдэл гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ