УОК: Өнөөдөр хуралдаж, хөл хорио тогтоох эсэх асуудлаар шийдвэр гаргана

 УОК өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан хөл хорио тогтоох эсэх асуудлаар шийдвэр гаргах юм.  Өнөөдрийн байдлаар коронавирус, халдварын тоо эрчимтэй нэмэгдсээр байна. Халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан хатуу хөл хорио тогтоох шаардлага үүсээд байна.  Энэ талаар Засгийн газрын ХМОНХ албаны дарга Ц.Ганзориг " Улсын онцгой комиссын тооцоолсноор өдөрт халдварын тоо 200-гаас дээш гарвал Улаан түвшин рүү шилжиж, хөдөлгөөнийг 80-90 хувиар хязгаарлаж, бүх нийтийн хөл хорио тогтоохоос өөр сонголтгүй" хэмээн мэдэгдсэн билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ