Дэгү хот, гадаад ажилчдаа 3 сарын 28 хүртэл Корона вирусын шинжилгээнд хамрагдахыг үүрэг болголоо
Дэгү хот нь 3-аас дээш гадаад ажилтантай байгууллагад "3 хүн дутмын 1 нь заавал Корона вирусны шинжилгээнд хамрагдсан байх" шаардлагыг үүрэг болгож эхний ээлжийн шинжилгээний ажлыг хэрэгжүүлжээ.
Мөн 2-р шатны Корона вирусын шинжилгээний ажлыг эхлүүлэхээ мэдэгдсэн бөгөөд 3 сарын 1-нээс хойш шинээр гадаад ажилтан авч ажиллуулсан албан байгууллагууд энэ сарын 19-28 хүртэл гадаад ажилчдаа шинжилгээнд заавал хамруулахыг үүрэг болголоо.
Энэхүү Корона вирусын шинжилгээнд хууль бус болон хууль ёсны гэж ялгахгүйгээр бүгд үнэгүй хамрагдах боломжтой ажээ.
Гадаад ажилчдаа шинжилгээнд хамруулаагүй албан байгууллагыг торгох зэрэг арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ