Өнөөдөр Аз жаргалын өдөр

 Нэгдсэн үндэстэний байгууллагын 2012 оны   №66 тоот тогтоолоор, ~ Жил бүрийн гуравдугаар сарын 20 ныг Аз жаргалын олон улсын өдөр болгон тунхагласан юм.  НҮБ-нь дэлхийн  хүн бүрийн амьдралыг аз жаргалтай байлгахад нэг өдрийн  ач холбогдлыг хүлээн зөвшөөрч,  манай гарагийн бүх хүмүүсийн хувьд нийтлэг нэгэн мэдрэмжтэй байлгах гэсэн санааг дэмжсэн  байна.
 Мөн энэ өдөр,  өнөөдрийн  аз жаргалыг мэдэрч буй нь  хүн төрөлхтний нэгэн  зорилгын эхлэл  юм гэдгийг харуулах зорилготой аж. Үүнтэй холбогдуулан үүсгэн байгуулагчид дэлхийн хүн ам, улс орныхоо сайн сайхны  төлөө хүчин чармайлт гаргахыг бүх улс орнуудад уриалж байна гэжээ.
Олон улсын аз жаргалын өдрийг батлах санаачилга жижигхэн уулын орон болох Бутанаас (Bhutan) гарсан нь их сонирхолтой юм. Бутаны вант улсын оршин суугчид энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс бөгөөд иргэдийн аж амьдралыг хэмждэг нийт үндэстний  аз жаргалын коэффициентээр (Gross National Happiness Index)  бол энэ улс хамгийн сайн нь юм.    Нийт улсын жаргалын коэффициент гэдэг энэхүү ойлголтыг мөн Бутаны 4 дэх ван анх санаачлан дэлгэрүүлжээ. 
Түүнчлэн хүмүүсийн аж амьдралын болон дэлхийн янз бүрийн орнуудын хүрээлэн байгаа орчны байдлыг тодорхойлохын тулд 2006 онд Олон улсын аз жаргалын индекс (Happy Planet Index) гарган баталжээ.    
Философи, ёс суртахуун, сэтгэл судлал, мөн шажны номлол зэрэг шинжлэх ухаанууд аз жаргал хэмээх үзэгдлийг судалдаг бөгөөд физиологчид аз жаргалыг “аз жаргалын гормон“ хэмээгддэг эндорфин, серотонин, дофамин зэрэг гормонуудтай нарийн холбон судалдаг байна.    
Мянга мянган жилийн турш аз жаргалын тухай ойлголт яруу найрагчид, зураачид, хөгжимчид, жүжигчдын бүтээлд өргөн орон зайг эзэлсээр ирсэн билээ. Мэдээж хэрэг, баяр хөөр, гуниг зовлонгоор дүүрэн амьдралыг туулж  яваа хүн бүр өөрийн гэсэн дахин давтагдашгүй Аз жаргалтай заавал учрах болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ